• Хаан үг
  • Таны үг
  • Нийтлэл
  • Facebook
  • Twitter
  • RSS
Grand News

,

  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Спорт
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Шар мэдээ
  • Экспо
  • Хаан түшээ

Хоёр настай хүүхдийн үг яриа ирээдүйн амжилтыг нь тодорхойлдог

2019 оны 12-р сарын 02 өдөр

Чөлөөт сэдэв

Хүүхдэдээ үг хэлэхээр бол өвлүүштэй үгийг хэлж бай хэмээн монголчууд сургасаар ирсэн. Тэгвэл дөнгөж хэлд орж буй хүүхдийн үгийн баялаг ирээдүйд хэрхэн амжилтанд хүрэхийг тодорхойлох нэг хүчин зүйл болдог байна.

Пеннсилвани, Калифорни, Ирвин, Колумбын Их Сургуулийн эрдэмтэд хамтран үндэсний хэмжээний урт хугацааны судалгаа явуулсан бөгөөд үүнд 8650 хүүхэд хамрагджээ. Хоёр настай хүүхдийн хэрэглэдэг үгсийг эцэг эхийнх нь хэлж өгснөөр судалгаандаа тусгасан аж.

Хоёр настай хүүхэд хэл ярианы баялаг сайтай байвал ирээдүйд сурлага болон зан төлөвийн хувьд үеийнхнээсээ хамаагүй илүү байдгийг судлаачид баталсан байна. Мөн хэл ярианы хөгжил сайтай байсан хүүхдүүд сургуульд ороод уншиж бичих, тоо бодох зэрэгт бусдаасаа илүү байжээ. Өөрөөр хэлбэл, ийм хүүхдүүд ирээдүйд сайн сургуульд суралцаж, өндөр цалинтай, тогтвортой ажил мэргэжилтэй болох магадлал өндөр гэжээ.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, эх нь эрүүл мэндийн асуудалтай байсан, хүүхэд бага жинтэй төрөх зэрэг нь хөл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

-Хүүхэд аавыгаа дуурайж хэлд ордог-

Хүүхдийн хэл ярианы хөгжилтэй холбоотой өөр нэгэн судалгааны тухай цухас өгүүлье. Норд Калифорни мужийн их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хэл ярианы хөгжилд аав нь илүү нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгаандаа ээж аавууд ямар үг, өгүүлбэрээр хүүхэдтэйгээ ярьж байгааг хүүхдийн хэлд орохдоо хэлж буй үгстэй харьцуулсан байна.

Амьдрал дээр ээжүүд хүүхэдтэйгээ илүү ярьдаг ч багачууд аавыгаа дуурайж хэлд ордог нь тогтоогджээ. Хэрэв аав нь үг ярианы баялаг сайтай байвал хүүхдийн хэлний хөгжил сайн байдаг гэнэ.

Эмэгтэйчүүдийн төрөлхийн яриасаг байдал нь дөнгөж хэлд орж буй хүүхдүүдэд тээртэй санагдаж, ядраадаг байж магадгүй гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Харин хүүхэдтэйгээ бага цагийг өнгөрөөж, цөөн үгээр ярьдаг аавуудынхаа яриа хүүхэд илүү анхааралтай сонсож, тэднээс суралцдаг байх магадлалтай аж. Тиймээс аавуудыг хүүхэдтэйгээ сайн ярьж байхыг судлаачид зөвлөжээ.

-Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх монгол уламжлал-

Монголчууд эртнээс хүүхдийн бие, сэтгэхүйн хөгжилд онцгой анхаарч ирсэн. Хүүхдээ хэлд орох үед эцэг эх нь хамгаас урьтаж зөв хэлүүлж, зөв дуудуулж, төлөв төвшин яриулж сургах арга ухааныг хэрэглэсээр иржээ.

Хүүхдийг хэлд ормогц хурц тод хэллэгтэй болохыг бэлгэдэж “Билүү чулуу” хэмээх үгийг анхлан хэлүүлж сургадаг байна. Мөн монгол хэлэнд хэлэхэд төвөгтэй р, л, б, м зэрэг үсгийг нэг дор орсон үгүүдийг сонгож, тусгай хэллэг бий болгосон нь ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг юм.

Эхлээд хүүхдээр “Хүрэл илүүр”, “Мөнгөн бөмбөг” зэрэг цөөн үгтэй хэллэгүүдийг түргэн, тод хэлүүлж сургана. Эдгээрийг сурсны дараа “Хүрэл илүүр Болор соруул”, “Мянган мөнгөн бөмбөг” гэх зэргээр өмнөхөөсөө арай төвөгтэй хэллэгийг заана. Энэ мэтээр

“Орсон бороонд
Норсон бор морь
Олмоороо олойртоно” гэх зэрэг шүлгийн мөр маягийн хэллэг болгон өөрчлөх эсвэл

“Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг
Яасан сайхан мянган мөнгөн бөмбөг гэхгүй юм бол
Өөр хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг
Яасан сайхан мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?

гэх зэргээр өмнөх хэлүүлж сургасан хэллэгээ олон үгэн дунд оруулан ойр ойрхон давтаж, давтах бүрдээ зөв тод хэлүүлэх зорилгоор журамласан өвөрмөц сонин хэллэгүүдийг буй болгосон байдаг нь “Хэл зүгшрүүлэх үг” буюу “Түргэн хэллэг” гэсэн аман зохиолын нэг төрөл болжээ.

Энэхүү түргэн хэллэг хүүхдийг  үг бүрийг зөв тод, хэлүүлж сургахад зориулагдсан бол “Гучин хоёр цагаан лонх тоолох”, “Хорин таван хул тоолох” зэрэг нь хэл яриандаа амьсгалаа зөв хуваарилах, ээрч мууралгүй чөлөөтэй сайхан ярьж сургах үүрэгтэй ажээ.

Tweet

Холбоотой мэдээлэл

Гэр бүлээс гадуурх харьцаа долоохон настай хүүгийн амийг авч одлоо

Гэр бүлээс гадуурх харьцаа долоохон настай хүүгийн амийг авч одлоо

2016/ 10-р сарын 13 өдөр

Өнөөдөр 18 настай хүүхдээр улсынхаа хилийг байтугай үүдээ мануулах байгууллага ч байхгүй

Өнөөдөр 18 настай хүүхдээр улсынхаа хилийг байтугай үүдээ мануулах байгууллага ч байхгүй

2016/ 01-р сарын 14 өдөр

Санал хүсэлт

Нэр*

Сэтгэгдэл*

Шинэ мэдээ
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй

Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй

2019 оны 12-р сарын 02 өдөр

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарлаа

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Саарал төр

Саарал төр

2019 оны 12-р сарын 02 өдөр

"Саарал жагсаалт"-ын үр нөлөө

2019 оны 12-р сарын 02 өдөр

Төрийн банк шинэ үйлчилгээ санал болгож байна

Төрийн банк шинэ үйлчилгээ санал болгож байна

2019 оны 12-р сарын 02 өдөр

Залуучуудын хувьсгал

Залуучуудын хувьсгал

2019 оны 12-р сарын 02 өдөр

"Голомт банк" уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтад нэгдлээ

2019 оны 12-р сарын 02 өдөр

“The Hu

“The Hu" хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг ...

2019 оны 12-р сарын 02 өдөр

Бат-Энэрэлийн эмээ: Манай хүүгийн ээж их зөөлөн, цайлган хүн байдаг юм

Бат-Энэрэлийн эмээ: Манай хүүгийн ээж их зөөлөн, цайлган хүн байдаг юм

2019 оны 12-р сарын 02 өдөр

Samsung Galaxy Note 10|10+ утас худалдаанд гарлаа

Samsung Galaxy Note 10|10+ утас худалдаанд гарлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Монголын тамирчид

Монголын тамирчид "Мизуно" брэндийн хувцсаар гоёно

2019 оны 12-р сарын 02 өдөр

Аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болжээ

Аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болжээ

2019 оны 12-р сарын 02 өдөр

Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд

Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд

2019 оны 12-р сарын 02 өдөр

Ч.Уранхобоо: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил

Ч.Уранхобоо: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн ...

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Амны хөндийн үнэрийг арилгах аргууд

Амны хөндийн үнэрийг арилгах аргууд

2019 оны 12-р сарын 02 өдөр

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Нүүрний нүхжилт таны санааг зовоож байна уу

Нүүрний нүхжилт таны санааг зовоож байна уу

2019 оны 12-р сарын 02 өдөр

Вьетнамаас илүү Монгол засвар

Вьетнамаас илүү Монгол засвар

2019 оны 12-р сарын 02 өдөр

БНСУ-ын визний хариу гарах хугацааг багасгахаар болжээ

БНСУ-ын визний хариу гарах хугацааг багасгахаар болжээ

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

2019 оны 12-р сарын 02 өдөр

Өсвөр насны охидын бэрхшээлийг фитнесс шийднэ

Өсвөр насны охидын бэрхшээлийг фитнесс шийднэ

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Залуу насаа хэрхэн уртасгах вэ?

Залуу насаа хэрхэн уртасгах вэ?

2019 оны 12-р сарын 02 өдөр

Нэрс ямар ид шидтэй вэ?

Нэрс ямар ид шидтэй вэ?

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Хөхний сүү үрэвслийг дардаг

Хөхний сүү үрэвслийг дардаг

2019 оны 12-р сарын 02 өдөр

Ногоон цай компьютерын хорноос хамгаална

Ногоон цай компьютерын хорноос хамгаална

2019 оны 12-р сарын 02 өдөр

Та ямар төрлийн арьстайгаа мэдэх үү

Та ямар төрлийн арьстайгаа мэдэх үү

2019 оны 12-р сарын 02 өдөр

Хоёр настай хүүхдийн үг яриа ирээдүйн амжилтыг нь тодорхойлдог

Хоёр настай хүүхдийн үг яриа ирээдүйн амжилтыг нь тодорхойлдог

2019 оны 12-р сарын 02 өдөр

Фэйсбүүкээр зан чанарыг тодорхойлох нь

Фэйсбүүкээр зан чанарыг тодорхойлох нь

2019 оны 12-р сарын 02 өдөр

Миний эх орон
  • Улаан цутгалан

    Улаан цутгалан

  • Өмнөговь Баянзаг

    Өмнөговь Баянзаг

  • Отгонтэнгэр хайрхан

    Отгонтэнгэр хайрхан

  • Хойд цэнхэрийн агуй

    Хойд цэнхэрийн агуй

  • Хөвсгөл нуур

    Хөвсгөл нуур

  • Бурхан халдун хайрхан

    Бурхан халдун хайрхан

  • Найман нуур

    Найман нуур

  • Увс нуур

    Увс нуур

Хаан жиргээ

Tweets by @Ganbat_UvKH
Эхэнд очих
  • Бидний тухай
  • Суртачилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Facebook
  • Twitter
  • RSS

© 2015 Khaan.mn All rights reserved.