• Хаан үг
  • Таны үг
  • Нийтлэл
  • Facebook
  • Twitter
  • RSS
Grand News

,

  • Эхлэл
  • Нийгэм
  • Улс төр
  • Соёл урлаг
  • Спорт
  • Нийслэл
  • Орон нутаг
  • Шар мэдээ
  • Экспо
  • Хаан түшээ

Samsung Galaxy Note 10|10+ утас худалдаанд гарлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Бизнес

Гар утасны зах зээлийг тэргүүлэгч, технологийн ирээдүйг тодорхойлогч Samsung компани наймдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо Galaxy Note 10, 10+ загваруудаа танилцуулсан билээ. Тэгвэл эдгээр утаснууд Монголын зах зээлд нэвтэрч, хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ. Шинэ загваруудын ялгаа ихэвчлэн дэлгэцийн хэмжээ болон S Pen дэмжих функц байдаг бол Note 10, 10+ загваруудын хувьд камер, санах ой, багтаамжаараа онцгойрч байна.

Зөөврийн компьютер, тоглоомын консоль, мэргэжлийн камер гурвыг нэгтгэсэнтэй дүйцэхүйц хүчин чадалтай, шинээр танилцуулагдаж буй Note 10, 10+ загварууд тус тус 6.3 болон 6.8 инчийн дэлгэцтэй буюу Note 10-ийг Note 9 загвартай харьцуулахад 0.1 инч, 33 граммаар багасжээ.

Note 10, 10+ утасны онцгой шинж чанараар өндөр хурдны процессор, 30 минут цэнэглээд л өдрийн турш хэрэглэх боломжтой цахилгаан зарцуулалт хэмнэгч ухаалаг батарей, компьютертой дүйцэхүйц 12GB-ийн санах ой, 256 GB-ийн багтаамж, 1TB хүртэлх MicroSD карт нэмэлтээр ашиглах боломж зэргийг дурдаж болно. Шинэ загваруудад 60 минут хүртэлх хугацаанд дэлгэц дээрх үйлдлүүдийг бичих шинэ функц нэмсэн байна.

Урд камерыг дэлгэцийн хэсэгт суурилуулсан учир утасны нүүр бүхэлдээ дэлгэц болсон аж. Мэргэжлийн камерыг бүрэн орлох чадвартай Note 10, 10+ загварууд супер хөдөлгөөн тогтворжуулагч, агшин зуур солигдох дуран, Instagram горим, Adobe Premier rush программаар видео дүрс эвлүүлэх боломж гээд олон шинэ давуу талыг олгож байна. Тэрчлэн гурвалсан камерын системтэй 2x татдаг дуран, 77 хэмээр харах өргөн өнцгийн дуран, 123 хэмээр харах ультра өргөн өнцгийн дуран зэргийг компанийн зүгээс онцолж байгаа юм. Харин видео бичлэг хийхдээ амьд фокус ашиглах учир хоёр өөр өнцөгт хөдөлж байгаа зүйлийг ч ялгаруулах, тогтворжуулах боломжтой. Электрон S Pen үзэгний тусламжтайгаар видео дүрсэнд текст, зураг нэмж болoхоос гадна дүрсний хурд болон кадр хоорондын шилжилтийг тохируулж болно.

Дэлгэцийн чанарын хувьд дэвшилтэт Dynamic AMOLED технологи ашигласан бөгөөд зурагдахаас сэргийлсэн Gorilla Glass 6 шилээр давхар хамгаалагджээ. Мөн үе үеийн Galaxy Note утасны нэрийн хуудас болсон S Pen үзэг нь илүү нарийхан болсон байна. Энэхүү үзэг нь хөдөлгөөн бүрийг мэдрэхээс гадна өмнөх загваруудаасаа илүү удаан хугацаанд ашиглах,10 метр хүртэлх зайнаас утсаа удирдах боломжтой болжээ. Эдгээрээс гадна бичсэн үгийг ганц товшилтоор тект болгон хувиргана. Өнгөний сонголтын хувьд хар, солонгон цагаан, улаан, мөнгөлөг гэсэн 4 сонголттой Монгол Улсад худалдаанд гарах ба асаах, унтраах товчлуур болон Bixby товчлуур нь нэг болжээ.  

Эдгээр шинэ загварууд Samsung компанийн үнэлгээ, ашиг орлогыг мэдэгдэхүйц сайжруулна хэмээн шинжээчдийн зүгээс үзэж байна.

Tweet

Санал хүсэлт

Нэр*

Сэтгэгдэл*

Шинэ мэдээ
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй

Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй

2019 оны 12-р сарын 02 өдөр

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарлаа

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд шалгарлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Саарал төр

Саарал төр

2019 оны 12-р сарын 02 өдөр

"Саарал жагсаалт"-ын үр нөлөө

2019 оны 12-р сарын 02 өдөр

Төрийн банк шинэ үйлчилгээ санал болгож байна

Төрийн банк шинэ үйлчилгээ санал болгож байна

2019 оны 12-р сарын 02 өдөр

Залуучуудын хувьсгал

Залуучуудын хувьсгал

2019 оны 12-р сарын 02 өдөр

"Голомт банк" уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтад нэгдлээ

2019 оны 12-р сарын 02 өдөр

“The Hu

“The Hu" хамтлагийг “Grammy Awards”-ын тайзнаа дуулуулах давалгааг ...

2019 оны 12-р сарын 02 өдөр

Бат-Энэрэлийн эмээ: Манай хүүгийн ээж их зөөлөн, цайлган хүн байдаг юм

Бат-Энэрэлийн эмээ: Манай хүүгийн ээж их зөөлөн, цайлган хүн байдаг юм

2019 оны 12-р сарын 02 өдөр

Samsung Galaxy Note 10|10+ утас худалдаанд гарлаа

Samsung Galaxy Note 10|10+ утас худалдаанд гарлаа

2019 оны 12-р сарын 02 өдөр

Монголын тамирчид

Монголын тамирчид "Мизуно" брэндийн хувцсаар гоёно

2019 оны 12-р сарын 02 өдөр

Аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болжээ

Аз жаргал гэхээс илүү, материаллаг зүйлд анхаарлаа хандуулдаг болжээ

2019 оны 12-р сарын 02 өдөр

Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд

Эрчүүдэд зориулсан зөв хувцаслах зөвлөмжүүд

2019 оны 12-р сарын 02 өдөр

Ч.Уранхобоо: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил

Ч.Уранхобоо: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн ...

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Амны хөндийн үнэрийг арилгах аргууд

Амны хөндийн үнэрийг арилгах аргууд

2019 оны 12-р сарын 02 өдөр

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

Нялх хүүхэдтэй ээжүүдийн ядаргааг тайлах аргууд

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Нүүрний нүхжилт таны санааг зовоож байна уу

Нүүрний нүхжилт таны санааг зовоож байна уу

2019 оны 12-р сарын 02 өдөр

Вьетнамаас илүү Монгол засвар

Вьетнамаас илүү Монгол засвар

2019 оны 12-р сарын 02 өдөр

БНСУ-ын визний хариу гарах хугацааг багасгахаар болжээ

БНСУ-ын визний хариу гарах хугацааг багасгахаар болжээ

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

2019 оны 12-р сарын 02 өдөр

Өсвөр насны охидын бэрхшээлийг фитнесс шийднэ

Өсвөр насны охидын бэрхшээлийг фитнесс шийднэ

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

Өсөлтгүй жирэмслэлтийн гол шалтгаан нь үр хөндүүлэх явдал

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Залуу насаа хэрхэн уртасгах вэ?

Залуу насаа хэрхэн уртасгах вэ?

2019 оны 12-р сарын 02 өдөр

Нэрс ямар ид шидтэй вэ?

Нэрс ямар ид шидтэй вэ?

2019 оны 12-р сарын 02 өдөр

 Хөхний сүү үрэвслийг дардаг

Хөхний сүү үрэвслийг дардаг

2019 оны 12-р сарын 02 өдөр

Ногоон цай компьютерын хорноос хамгаална

Ногоон цай компьютерын хорноос хамгаална

2019 оны 12-р сарын 02 өдөр

Та ямар төрлийн арьстайгаа мэдэх үү

Та ямар төрлийн арьстайгаа мэдэх үү

2019 оны 12-р сарын 02 өдөр

Хоёр настай хүүхдийн үг яриа ирээдүйн амжилтыг нь тодорхойлдог

Хоёр настай хүүхдийн үг яриа ирээдүйн амжилтыг нь тодорхойлдог

2019 оны 12-р сарын 02 өдөр

Фэйсбүүкээр зан чанарыг тодорхойлох нь

Фэйсбүүкээр зан чанарыг тодорхойлох нь

2019 оны 12-р сарын 02 өдөр

Миний эх орон
  • Улаан цутгалан

    Улаан цутгалан

  • Өмнөговь Баянзаг

    Өмнөговь Баянзаг

  • Отгонтэнгэр хайрхан

    Отгонтэнгэр хайрхан

  • Хойд цэнхэрийн агуй

    Хойд цэнхэрийн агуй

  • Хөвсгөл нуур

    Хөвсгөл нуур

  • Бурхан халдун хайрхан

    Бурхан халдун хайрхан

  • Найман нуур

    Найман нуур

  • Увс нуур

    Увс нуур

Хаан жиргээ

Tweets by @Ganbat_UvKH
Эхэнд очих
  • Бидний тухай
  • Суртачилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Facebook
  • Twitter
  • RSS

© 2015 Khaan.mn All rights reserved.