Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос эхлэн хэрэгжиж буй “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн энэ жилийн сургалт амжилттай үргэлжилж, оролцогч оюутнууд цэргийн тангаргаа өргөлөө.
Цэргийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу тус хөтөлбөр нь үе шаттайгаар боловсронгуй болж, 1-3 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой болсноор цар хүрээ нь улам өргөжөөд байна.
Энэ удаагийн сургалтад улсын хэмжээний 65 их, дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан, залуус идэвхтэй хамрагдлаа. Тэд Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний 11 ангийн байрлалд суралцаж, цэргийн анхан шатны мэдлэг, тусгай мэргэжил, бэлтгэлийг амжилттай ханган, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж эх орондоо үнэнч байхаа тангараглав



