НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Монгол Улсад энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Цөлжилт, газрын доройтол, ган гачиг, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж буй энэхүү олон улсын томоохон арга хэмжээнд оролцож буй зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Тодруулбал, зочид, төлөөлөгчид байрлаж буй 40 зочид буудалд 103 алба хаагч 24 цагийн болон томилгоот цагийн хуваариар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.



